Сургалтын блог

Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?

19:46 , 2012-04-24 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Өглөө сэрэхэд хамаг үс арзайж, нүүрний арьс барзайсан байхыг харах хэнд ч таатай биш байдаг шүү дээ. Тэрний оронд хаврын сайхан өглөө үс намираад, нүүрний арьс гэрэлтээд, цаанаа л нэг толийчихсон босоод ирэхэд тэр өдөр тэр чигээрээ л аз жаргал, эрч хүчээр дүүрэн байхаас өөр яах билээ. Тэгэхээр Гоолингоо нь найз чамдаа өглөө бүр хөөрхөн царайтай сэрэх энгийн, үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

1. Нүүрээ угаа. Энэ бол хамгийн энгийн мөртлөө үр дүнтэй арга юм шүү. Ихэнх бүсгүйчүүд маань гаднаас орж ирэнгүүтээ нүүрээ цэвэрлэчихээд, харин орондоо орохоосоо өмнө тэр бүр нүүрээ угаагаад байдаггүй. Өөрийн арьсны онцлогтоо тохируулан чийгшүүлэгтэй, тэжээлийн угаагчаар нүүрээ угааж заншаарай. Байдал хамаагүй дээрдсэн байх болно. Мөн өглөө сэрснийхээ дараа цэвэршүүлсэн ус болон гуужуулагчтай угаагчаар нүүрээ угаавал шөнийн турш арьсанд чинь хуримтлагдсан бохир, тослогууд арьлж, ямар ч будаг, тос шингээхдээ сайн болох болно.

2. Дээшээ харж унт. Найз маань нэг удаа гэнэтхэн эрүү ам нь татаж, толгой нь өвдөөд маш хэцүү байдалд орсныхоо дараагаар бүх өвчний эх үүсвэр нь элэг түрүүгээ буюу доошоо харж унтдаг “зуршлаас” нь болсныг мэдсэн юм даа. Доошоо харж унтах нь хүзүү, эрүү, нурууны ясны байрлалд маш муугаар нөлөөлдөг болохыг ардын уламжлалт бариа заслын эмч маань зөвлөж байсан.

Гоо сайхны талаасаа ч тэр хүзүү чинь хурдан үрчлээтэж, унтахаасаа өмнө түрхсэн шөнийн тос, тэжээлийн маск гээд бүх л сайхан хэрэглээгээ доошоо харж унтдаг зуршлаасаа болоод үгүй болгонх тийм ч таатай биш шүү дээ.

Дэрэнд чинь үснээс ялгардаг тослогууд шингэж байдаг учраас доошоо харж унтдаг бүсгүйчүүдийн нүүрэн дээр толбо, арьсний “эмзэг” сэдвүүд үүсэх нь элбэг байдаг.

3. Эрүүл үс. Хичнээн үнэтэй, сүүлийн үеийн үсний шампунь, аричлгааны бүтээгдэхүүн хэрэгллээ гээд өөрийн үсний онцлогт тохирсныг сонгоогүй бол нөлөөлөл маш муутайг гоо сайханчид баталдаг.

Өтгөн, бүдүүн ширхэгтэй үстэй бол үс арчилгааны бүтээгдэхүүнээ угаас нь үзүүр болтол, харин нарийн, шингэхэн үстэй бол зөвхөн хуйхандаа түрхэх нь зөв.

Унтахаасаа өмнө үсээ арчилдаг, угаадаг үгүй хамаагүй, өглөө сайхан үстэй сэрэх хамгийн “сонгодог” арга бол зөөлөн, гялгар материалтай атлаасан эсвэл торгон бүрээстэй дэр дэрлэх. Ингэснээр үс чинь зөөлөн, гялалзсан нарийнхан ширхэгтэй өглөөг угтах болно.

4. Өглөөг хавдсан, бүлцэн нүүртэй угтаад байн уу? Тэгвэл доорх аргуудыг туршаад үз: • Идэж буй зүйлээ анхаар. Өглөөг бүлцэн нүд, хавдсан царайтай угтаж байгаа бол унтахаасаа өмнө идсэн зүйлээ бодоод үздээ.

Давс, чипс, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах төрлийн бүхий л ундааг унтахаас өмнө хэрэглэхээс татгалз. Мөн өндөр дэр дэрэлж, шөнөдөө дэрнээсээ гулсаж гарах, овгор товгор хэсгийг нь дэрлэхээс зайлсхийгээрэй.

• Амьсгалахдаа “анхааралтай” бай. Хэрвээ чи их хурхирдаг, хурхиснаасаа болж өөрийгөө эсхүл дэргэдэх хүнээ сэрээчихдэг бол хурхиралтын эсрэг эм бэлдмэл, зөв амьсгалах заавар дасгал хийж сурах хэрэгтэй шүү. Зөв амьсгаа нүүрний арьсанд маш ихээр нөлөөлдөг төдийгүй хавдсан, бүлцэн царайтай сэрэхгүй байх нэг арга болдог байна.



Сэтгэгдэл үлдээх

20:29 , 2014-02-15 .. Бичсэн: Зочин
bayrlalaa mash heregtei zowlogoo

baina

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa



:-)
 
xaax