Сургалтын блог

Зөвлөгөө


Хүүхэддээ зөв шийдэл гаргахад нь туслаарай [ 2012.02.08 ] Хүүхдүүд өсөж томрох үедээ урьд өмнө нь шийдэж байгаагүй олон шинэ асуудлын талаар шийдвэр гаргахдаа эргэлзэж, тээнэгэлздэг. Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврын талаар ихэвчлэн боддоггүй. Заримдаа шийдвэр гаргах асуудал нь өчүүхэн байх тохиолдол ч бий. Жишээ нь: Би өнөөдөр улаан цамц өмсөх үү, эсвэл ногоон цамц өмсөх үү гэх мэт. Бүжиг хийх, хөл бөмбөг тоглохын нэгэн адил ямар нэг хэмжээний дадал туршлага шаардана. Шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх боломж бүрдүүлж өгвөл сайн. Өсвөр үеийн хүүхдээ зөв шийдвэр гаргахад нь зөв чиглүүлж, дэмжиж тусал. Хэрвээ тэд танаас тусламж хүсвэл: - Шийдэх гэж буй асуудлынх нь талаар мэдээлэх, - Юмыг харах, танин мэдэх шинэ аргуудыг зааж өгөх, - Хийсэн сонголтынх нь юу нь буруу юу нь зөвийг хэлж өг. Шийдвэр гаргахдаа ямар хүчин зүйлүүдийг урьдчилан тооцох ёстойг хэлж өгөх, Хүн өөрийнхөө үзэл бодол, чадвар, ёс суртахууны зарчмууд дээрээ тулгуурлах боломжтой хэдэн сонголтоос нэгийг нь сонгон шилэхийг шийдвэр гаргах арга гэдгийг тайлбарлах нь зөв. Яавал үр дүн өгөхгүй вэ? - Хүүхдүүдээ үгээр буруутгах, шийтгэх замаар хянах, - Тэдний зан байдлыг тоохгүй байгаа дүр эсгэх, - Тэдэнтэй илэн далангүй ярилцахаас зовох, эсвэл ярилцах чадваргүйгээс асуудлыг даамжруулах, - Хэт хамгаалж туслах явдал өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бууруулах. Ямар арга үр дүнтэй вэ? - Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй харьцах, тэдний хэлэх үгийг гүйцэд сонсох, өөрийнхөө хэлэх үгийг чөлөөтэй хэлж байх. - Өөрийгөө мөн бусдыг хүндлэх, хүүхэд танд хүндлэгдэж мөн танд баяр баясгалан авчирдагаа мэдрэх ёстой. Энэ нь хүүхдэд өөрийгөө хүндлэх, итгэх мэдрэмж төрүүлнэ. - Хэрэв та хүүхэддээ хариуцлагатай шийдвэр гаргасныг нь мэдрэх боломж олгодог бол тустай. - Юманд наргианч хандах чадвар нь харьцааг нээлттэй, чөлөөтэй, байдлаар байлгах, та хоёрыг холбох гүүр барихад тусална. - Асуудлыг аль болохоор хүүхэдтэйгээ хамтдаа шийдвэрлэхийг эрмэлз. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй. 2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай. 3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв. 4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла. 5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй. 6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун. 7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй. 8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй. 9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла. 10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.  

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa



:-)
 
xaax