Сургалтын блог

Хайр намайг тарчилааж бас хамгаас илүү их жаргаадаг

Бичсэн: Aagiisaa
19:07 , 2009-12-17 .. Бичигдсэн: бодол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайр намайг зовоож, сэтгэлийг минь урж, уурыг минь барж, нулимсыг минь урсгана. Тэгсэн хэрнээ тэсэлгүй тэмүүлүүлж, түүний тухай гэгээн мөрөөдөлд хөтөлж, бусдаас илүү жаргалыг мэдрүүлж, бадаг шүлэг цээжнээс минь урсгадаг. Хайрыг би жаргал гэж нэг эндүүрээд харин уйлсан хойноо шаналал гэж андуураад жаргал зовлоныг аль нь болохыг мэдэхгүй.  Жаахан хүүхэд шиг тээнэгэлзэж явна. миний хайр агуу болохоор тэр намайг хайрлана гэж бурхан биеийг минь бүтээсэн гэдэг шиг сохороор итгэж, бусдыг өөрөөсөө түлхэж бүтэхгүй байсан ч энэ уяанд би дөнгөлүүлж орхиж. гэтэл хайр гэдэг хар цагааны зааг, халаглал зовло...


Өнгө . . .

Бичсэн: Aagiisaa
15:28 , 2009-12-14 .. Бичигдсэн: бодол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнгэр уг нь цагаан өнгөтэйсөн харин одоо хумсын толион  чинээ ч цэнхэр өнгө нүднээ тусахгүй байна. Нэлийсэн цайвар өнгөөр будагдаж, цэнхэр байсан тэнгэр дүнсийнэ. Сэтгэл нэг л уйтай. Уг нь хайр минь час улаан өнгөтөй байсан юм. Харин одоо улаан өнгө ор мөргүй арилж оронд нь нулимс түүнийг саарал болгож загалтуулж байна. Миний дотор энэ өнгүүд холилдож, миний бодол хар цагаан сүлэлдэж, хайрлахын зовлон харанхуй шөнийн зүүдийг минь яраглаж байна. Зүүдний минь өнгө хүртэл бараансаж, зүггүйхэн мөрөөдөл минь хүртэл харлаж, зүгээр л түнийгээ санах минь шаналал болж зүгээр л энэ бүх өнгө хувьсаж бай...


Би чамд хайтай

Бичсэн: Aagiisaa
12:58 , 2009-12-11 .. Бичигдсэн: Нийтлэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


"Би чамд хайртай" энэ үг энэ дэлхий ертөнц дээр байдаг хамгийн ариун нандин сэтгэл зүрхийг эзэмдэж чаддаг ид шидтэй гэж би боддогын. Харин улс үндэстэн бүр өөрийн төрөлөх хэлээр өөр өөрөөр хэлдэг ч үүнийг сонссон хүн бүрийн зүрх хүчтэй цохилдог гэж би итгэдэг. Ингээд та бүхэндээ доорх сонирхолтой мэдээллийг хүргэе. 
Англиар - I love you
Африк хэлээр - Ek het jou lief
Албаниар- Te dua
Арабаар - Ana behibak (эрэгтэйд нь)
Арабаар - Ana behibek (эмэгтэйд нь)
Армениар- Yes kez sirumem
Бенгалид- Ami tomake bhalobashi (pronounced: Amee toe-ma-kee bhalo-bashee)
Белорусь - Ya tabe kahayu
Болгарь - Ob...



Хүүхдийн хөдөлмөрийн хэрхэн бууруулж болох вэ?

Бичсэн: Aagiisaa
13:17 , 2009-12-02 .. Бичигдсэн: Үзэл бодол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

“Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой”. Энэ бол дэлхийн хүүхэд багачууд тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөөх баримт бичиг болох “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн үндсэн зарчим. 1989 онд Нэгдсэн Үндэсний байгуулагаас уг конвенцийг соёрхон баталж, 1990 онд Монгол улс уг конвенцийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн 5 дахь орон болжээ. Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсоноороо  тухайн улс хүүхдийн эрхийг дээдэлж, тэдний оролцоог хангаж, хамгаалах нь зөвхөн төр засгийн бус нийт  улс орны үйл хэрэг болох учиртай. 

            Өөрөөр хэлбэл хүүхдийн эхийн конвен...



Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эмэгтэйчүүд. . .

Бичсэн: Aagiisaa
13:14 , 2009-12-02 .. Бичигдсэн: Хүн танд хэрэгтэй .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Монголын өдөр тутмын нэгэн томоохон хэвлэлийн хуудаснаас “Янтгар хатан төр барьдаггүй, ямаан толгой зарганд гардаггүй” /Өдрийн сонин ¹227, /2723/ 2007-11-21 1 ба 3-р талд сэтгүүлч Г.Дашцэрэн/  гэсэн сүржин нэртэй нэгэн нийтлэлийг уншлаа. Энэ нийтлэлд “...би эмэгтэй хүнийг босгоноос дээш гардаггүй, эрийн боол, гэрийн зарц, тогооны хүн байлгасан ёстой нэг ялзарсан феодолын нийгмийн сургааль гэж бодож явсансан. Гэтэл эм хүйстэнд төрөө мэдүүлж болохгүйн тухайд ганц дээрх үгээр хязгаарлагддаггүй юм байна. Эрийн толгойд гарсан эм гэр самардаг, төрийн толгойд гарсан эм төр самардаг “ гэжээ. Дэ...


Соёмбо үсгийн тухай

Бичсэн: Aagiisaa
13:11 , 2009-12-02 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

        

Монголчууд бид ааг омогтой, эх оронч үзэлтэй, дэлхийн талыг эзэлсэн морьтон баатрын өлгий гээд л өөрсдийнхөө тухай ам булаалдан ярих дуртай үнэндээ бас ярих ч зүйл олонтой. Эдгээрийн нэг бол Соёмбо үсэг. Төрийнхөө сүлд, туганд мөнхөлж, “төрийн сүлд минь өршөө” хэмээн дээдлэн хүндэтгэж ирсэн Соёмбо үсгийн талаар олж мэдсэн, уншиж, сонссон зүйлээ блог уншигч танд багцлан хүргэж байна.

Хуучнаар сайн ноён хан аймгийн одоогын Өвөрхангай аймгийн Боржгон овогт Өндөр Гэгээн Гомбодоржын Занабазар Соёмбо үсгийг зохиожээ. Тэрээр 1686 онд Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Лан...



Нулимснаас өөр юу ч болсонгүй

Бичсэн: Aagiisaa
10:41 , 2009-11-30 .. Бичигдсэн: шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэртээ холын замд чамайгаа үдэхийг хүсэхгүй ч
Тэнэгтээ би ингэж шаналж суухыг тэвчихгүй нь
Зөндөө л их чамд итгэлээ харин одоо цөхөрч байна
зөндөө л удаан чамайг хүлээлээ харин одоо гомдож байна
Уйтгарыг минь дэврээлээ өөр юу ч болсонгүй
Уйлах минь л олширлоо жаргал ирсэнгүй
Ухаангүй хайрласан сэтгэл минь шаналлаа
Уучилсаар байгаад харин одоо хэтэрч байна
Эрхлүүлж хэлдэг тэр үгс чинь одоо нисэн одчихож
Энгэрийг чинь дэрлээд уйлах гэхээр надаас холд л байхын
Эхлэл бүхэн жаргалтай байдаг гэж үнэн юм билээ
Энийгээ харин үргэлжлүүлж чадахгүй байгаа нь бид юм уу
Дууг минь сонсоод харилцуураа салгаж ба...


Бичсэн: Aagiisaa
12:12 , 2009-11-18 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэлийг минь хов хоосон болгоод намайг тэр авчихаж
Санаж шаналахыг минь дүүргээд надад тэр өгчихөж
Дууг минь хүртэл цөөрүүлээд надаас тэр авчихаж
Дурласан гэдэг үгийг олшируулаад надад бас өгчихжээ




Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Бичсэн: Aagiisaa
11:20 , 2009-11-17 .. Бичигдсэн: Юм юмнаас... .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
      Дэлхийн 2-р дайныг эсэргүүцэн Прага хотноо мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн алтан амь биеэ зориулсан оюутнуудын гэгээн дурсгалын хүндэтгэж 1941 оны 11-р сарын 17 нд Лондон Дахь Олон улсёын оюутны Консулаас уг өдрийг олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласэн байдаг. Үүнээс хойш олон улс даяараа олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийгн тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Та бүхэнд оюутны эрхийн өдрийн мэнд хүргэе
     Иймээс энэ өдөр та бүхэндээ Оюутны эрхийн түгээмэл тунхаглалыг хүргэж байна.
Монголын оюутны эрхийн түгээмэл тунхаг  Энэхvv тунхагийг “Олон улсын...


Ээждээ бичсэн сэтгэлийн минь үгс

Бичсэн: Aagiisaa
10:31 , 2009-11-13 .. Бичигдсэн: шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

4 жилийн өмнө оюутан болж ирээд ганц сараар ч хол байж үзээгүй хайртай ээжийгээ зөндөө их санаж, үгүйлж байж билээ. Тэр л цаг мөчид сэтгэлдээ байгаа санасан үгсээ толгой холбон буулгаж байсанаа өөрийн блогтоо дэлгэж байна.

Танхилхан үр чинь одоо үг холбож байна

Тэрлэгээ өмсөөд дээжээ өргөдөг ээждээ

Тахил өргөж буян амалдаг

Бурханаас илүү залбирч байна

Доглон нулимстай хорвоод таны л өмнө хайраа дэвсээд

Дотогшоо урсгалтай зүрхний судсан судлаар

Догол мөр эхлүүлж үг холбож байна

Дээлтэй шүтээн ээжий минь сайн сууж байна уу?

Миний ижий юм болохоор

Мэддэг хэдэн маниа үрийнх...



{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa