Сургалтын блог

зүгээр л уншаад үз.

Бичсэн: Aagiisaa
02:46 , 2008-03-12 .. Бичигдсэн: өгүүллэг. .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
би усан дотор амьдардаг болохоор намайг уйлхад миний нулимсыг хэн ч анзаардаггүй гэж загас хэлхэд чи миний дотор амьдардаг болохоор би чиний уйлахыг зөнгөөрөө мэдэрдэг гэж ус хариулжээ.


хүний тухай хэдэн үг

Бичсэн: Aagiisaa
04:26 , 2008-03-11 .. Бичигдсэн: бодол .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Хил хязгааргүй орших хүний оюун санаа гайхамшигтай хэрнээ басхүү аймшигтай. Хэдэн мянган хүнийг хөнөөх чадалтай тэсрэх бөмбөг, цөмийн зэвсэг, галт зэвсэг гээд л дурьдаад байвал олон олон хөнөөлт  зүйлийг хүн төрлөхтөн л бүтээсэн. Хүмүүс зовж шаналж уйлж байгаа шалтгаан нь бас л хүн өөрөө л ихэнхдээ байдаг. Байгаль дэлхий хүртэл өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа үр хүүхэд болсон хүн төрлөхтөнд гомдсон сэтгэлдээ дийлдэн цунами, газар хөдлөлт, хүчит салхи илгээх мэт санагдана. Сайн сайхан аз жаргалаар дүүрэн байг гэж бид өөрсдийн амьдралд ерөөд...



Бичсэн: Aagiisaa
04:14 , 2008-03-11 .. Бичигдсэн: бодол .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

би гэдэг хүн чинь

бүсгүй заяа

бүтэн хайрыг хүртэх жамтай

бүлээхэн нэг амьсгал

харин чамайг хайрлах нь

харвах одны дохиолоо

хагацаж одоо салах нь

харанхуй шөнийн зэрэглээ

зүгээр л чамайш хайрласаны минь төлөө

зүсээ хувиртал чи бардамнах хэрэггүй

зүүд зэрэглээ шиг чи ердөө солонго байсан байж мэднэ

зөвхөн чиний инээмсгэлэлд ч би дурласан байж магадгүй ээ

 

...


хүлээж л байя

Бичсэн: Aagiisaa
03:49 , 2008-03-11 .. Бичигдсэн: шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

дурлалаар бялхасан зүрх гэж байдаг байхад

дандаа чамайг бодоод өвдөх сэтгэл бас байх юм

дутуу орхих л байсан юм бол чи

дурлал гэдэг хатуу тоглоомыг эхлэх хэрэггүй байсан юм.

өөрийг чинь бодоод бусдыг мартаад

өнгөт орчлонг умартаж нарын огоороод

өөрийн эрхгүй урсах нулимсаа арагдаад

өөрт чинь би хайрын шүлгээ зориулдагаа

хэрвээ чи надад хайртай гэж хэлээгүй бол

хэрвээ чи чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

хэрвээ хорвоо бид хоёрын уулзуулаагүй бол

хэрвээ би чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

сувдхан урсах нулимсаар өөрийгөө арагдаж

саран авхай тэнгэрт ургаагүй байхад чама...



миний мэдэх хайр

Бичсэн: Aagiisaa
04:03 , 2008-03-09 .. Бичигдсэн: шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

миний мэдэх хайр нулимстай байсан

миний мэдэх хайр нэг л гундуухан байсан

миний мэдэх хайр хүлээлтээр дүүрэн байсан

миний мэдэх хайр харвах од шиг алга болчихсон.

миний мэдэх хайр хүнийх болоод явчихсан.

миний мэдэх хайр үүлэн чөлөөний нар шиг богинохон байсан.

миний мэдэх хайр үргэж нисэхээ мэдэхгүй гэнэн байсан.

миний мэдэх хайр өнгөрсөн бүхнийг тээх дурсамж байсан

миний мэдэх хайр сэтгэл өвдөгсөн гуниг байсан.

миний мэдэх хайр өөр хэнийх ч биш чинийх л байсан

миний мэдэх хайр өөр хэн нэгнээё гуйгаагүй анхных байсан.  

...


Бичсэн: Aagiisaa
07:43 , 2008-03-08 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Нэг нэгээр будрах цасанд би дуртай.
Нисээд очих шувуудын хойноос харамсал унагааж үлдэх би дургүй. 
намар өвөл зун ээлжилдэг энэ хорвоод
Насаараа би хэн нэгэнг хүлээж хайраа хадгалахыг хүсдэггүй. 
Гэхдээ надаар хайрлуулах хэн нэгэн надтай учраагүй
Гэнэн дурсамж үлдээх үерхэлийн түүхийг эхлүүлээгүй
Гараас минь атгаад алхах тэр залуугаа олоогүй ч 
Гарцаагүй би удахгүй 
Галт тэрэг аль эсвэл зүгээр л гудамжинд 
Зөрж өнгөрөх тэр нэгэн залуутай 
Зүрхний үгсээ шивнэх хайраа эхлүүлж магадгүй ээ. 
Дурлаж үзээгүй гэж хэлэхгүй ээ би 
Дасаж байгаагүй гэж худлаа чальчихгүй ч 
даанч тэр миний...



Бичсэн: Aagiisaa
02:42 , 2008-03-08 .. Бичигдсэн: шүлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 

 

Уйлхаараа би гунигтай болчихдог

Уравсан сэтгэл чинь үнэнч байсан бол гэж туньдаг

Уйлхаараа би хүлцэнгүй болчихдог

Уйлуулаад орхисон чамайг уучилна гэж сэтгэдэг.

Нулимс минь унахаар би шаналалдаа дарагдчихдаг

Нууранд байдаг хос хунг үргээдэг

Надад байхгүй хайр тэдэнд байгаад атаархдаг

Надаас явсан чамд цөхөрлөө илгээж нулимсаа унагаадаг

Хайртай гэж хэлээд орхиод одсон чамд

Хатуухан үг хэлж сэтгэлээ зөөлөлхийг хүсдэг ч

Хүрээд очиж чадахгүй өөртөө гомдоод

Хашигарч би чангаар уйлдаг.

Ингэж л миний зүрх уйлдаг.

Инээд бас аз жаргалыг умартаж уйлдаг

Ингэж л миний сэтг...



Бичсэн: Aagiisaa
02:42 , 2008-03-08 .. Бичигдсэн: шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэнд ч дурлаж үзээгүй

Хувьхан заяаны төөрөг

Хэний ч зүрхийг шархлуулаагүй

Хиртэж амжаагүй цэцэг

Хээр хаягдаагүй атлаа

Цөлд хаягдсан амь

Хүнд дурлаагүй байж

Хунд дурласан зүрх

 



энэ бол зүгээр л миний гуниг.

Бичсэн: Aagiisaa
02:35 , 2008-03-08 .. Бичигдсэн: бодол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
зүгээр л би одоо гуниглаж байна. хавар болж гадаа дулаарч, үдэш нь хүртэл намуухан болж байгаа болохоор би гуниглаж байна. Зүгээр л гуниглаж байна. Гэхдээ миний энэ гунихрал зүгээр бороотой өдрийн бодол шиг нар гархад цэлмэх түр зуурийнх. тийм ээ энэ миний л гуниг. энэ гунигт минь буруутан гэж байхгүй гэхдээ бас аврагч байхгүй. энэ бол зүгээр л гунихрал. хэдийгээр миний зүрх шаналж, хэрцгий хайрын дор яраглуулаагүй ч гэсэн би ихээр гунигладаг. хэн нэгэн залуугаас болж биш харин хэн нэгэнг хүлээж үүссэн энэ гуниглалыг би ор мөргүй орхиж огтор даашинзаа өмсөөд бороотой үдшээр ганцаар алхаж гуниг...


хайрла.

Бичсэн: Aagiisaa
02:34 , 2008-03-08 .. Бичигдсэн: шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

зүгэр л чи хэн нэгнийг хайрла

зуурдийнх байсан ч хамаагүй сэтгэлээсээ хайрла

бүгдийг чи зүрхээрээ хайрла

бүүдгэр орчлонг ч хайхралгүй үнэнчээр хайрла

зүрхээрээ чи хэн нэгнийг хайрлавал

заавал тэр чамайг хайрлах л болно.

сэтгэлээсээ чи хэн нэгэнд дурлавал

сэвгүй хайр нь чинийх болохыг мэдэрнэ.

дурлал хүнийг дуучин болгодог

дурлал хүнийг яруу найрагч болгодог

дурлал хүнийг хөөрхөн болгодог гэх ч

дурлал хүнийг хүн л болгодог юм.

чиний хайр бүтэхгүй байж болно битгий гунь

чамд тэр хайргүй байж ч болно бүү гомд

чамайг огт тоохгүй байсан ч хамаагүй

чи л харин үнэнчээр ха...



{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa