Сургалтын блог

энэ би . . .

Бичсэн: Aagiisaa
04:16 , 2008-04-08 .. Бичигдсэн: шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хайр гэдэг

Хатуу яраглал дор талахлуулж

Хагацал гэдэг даруулаар

Дуугүйхэн бүчүүлж

Харгис дур гутам энэ хорвоод

Хаанаас яах гэж ирсэнээ ч мэдэхгүй

Хамаг бие сэтгэл зүрхээ бүрханд зориулавч

Хамуурхал ихтэй тэр бурхан

Хатуу дарч хуурамчхан шохоорхолоор намайг эзэмдэнэ.

Хорвоо гэдэг утга учир эхлэл төгсгөл үгүй энэ бухимдалд

Хөл толгой нуруу нугас хамаг биеээрээ эдэгдсэн би

Хөлчүү нэгнийг харцаараа зодож

Хөөрсөн бусдад далдхан амаархаж

Хөгшин залуу гэлтгүй бүгдийн хараан зүхэж

Хөөрхийлөлтэй зарим нэгэнд нь хоосон сэтгэлээрээ туслана.

Энэ би

Эхлэл төгёгөлгүй орчлонгы...



4 биш 4 |зохиолч Анударь|

Бичсэн: Aagiisaa
07:00 , 2008-04-03 .. Бичигдсэн: өгүүллэг. .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
энэхүү бичлэгийн өмнө бичиж байсан даа та санаж байгаа байх. ингээд Анударийн 4 биш 4. та таалан болгоо. танд ямар нэг зүйлийг бодогдуулна гэж итгэж байна.

НЭГ

БҮХ ЮМ
Бүх юмгүй
Бүх юм байхгүй
Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз.
Цагдаа - . . . мэднэ биз дээ.
Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа
Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. Багаасаа. Ах, эгч, эцэг, эхийг аргалж болно. Том хар төмрийг болохгүй.
Зун. Ногоон зүлэг. Шар нар. Ялаа ниснэ. Бөмбөгөөр тоглож бай...



өдөржин бодогдсон бодлын минь эзний тухай

Бичсэн: Aagiisaa
06:33 , 2008-04-02 .. Бичигдсэн: бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

өчигдөр том том ширхэгтэй цас орж хэн хэнгүй л сэтгэл нь хөдөлж, хотын гудамжаар хосууд алхалж, хайрын тухай шивнэж, гараас нь хөтлөөд алхах хүнгүй нэг нь хэн нэгний тухай гэгээн гуниг зүрхэндээ тээж, хайрын дуу уянгалж, хайрын шүлэг урсаж хосуудын инээд ганцаараа алхах хэн нэгний зүрхийг зүсч байхад би ердөө ганцаараа урьд байсан ч одоо үгүй тэр нэгэн хүний тухай сониучхан бодол зүрхэндээ тээж байсан юм. түүний тухай мэдэх хүн ховорхон тэгэхдээ дотор сэтгэлийг нь ойлгодог байсан нь бүр цөөхөн байсан тэр нэгэн хүний тухай би бодож өнгөрөөлөө.  түүнээс үлдсэн юм нь ердөө л хэдхэн тооны бичлэгүү...



энэ бол зүгээр л миний гуниг

Бичсэн: Aagiisaa
05:00 , 2008-04-02 .. Бичигдсэн: бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

би сая өөрийгөө гуниггүй хүн гэж нотлох хэдэн арван мөр зүйл бичээд бүгдийг нь устгачихлаа. цөөхөн ч гэсэн хэдэн минут бодож бичсэн ч би огт харамссангүй ээ. худлаа инээд инээмсгэлсэн царайгаар өөрөө өөрийгөө өрөөл бусдаас бүү хэл  өөрөөсөө нууж жинхэнэ уйтгар гунигаа түр зуурийн харамсал мэтээр харуулахыг би хүссэнгүй ээ. чадах ч үгүй юм байна.  гэхдээ би дандаа тэнгэр нөмөрчихсөн юм шиг явдаггүй гэрлийн шон мөргөж толгойгоо хавтгасан мэт алхадаггүй ээ. хэсэгхэн ч гэсэн би гунигаа үргээж инээмсгэлдэг. гэнэн нас, дурлалын тэнгэр, гэрэлт хайр, гал халуун сэтгэл, ганган охидын алхаа, дөлгөөнхөн ...



Бичсэн: Aagiisaa
04:55 , 2008-04-02 .. Бичигдсэн: шүлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
харах төдийд нууцхан инээмсгэлдэг 
хайр сэтгэлийн эзэн та минь 
нууя гээд нууж болдоггүй 
нууцхан хайрыг минь даанч ойлгодогүй
өдөр бүхэн таньтай инээмсгэлэн өнгөрхөд 
өр зүрхний гүн дэхь дурлалын шарх сэдэрдгийг 
өнөөдрийг хүртэл та үнэхээр ердөө ч мэдээгүй ээ.


Ийм нэгэн түүх

Бичсэн: Aagiisaa
06:08 , 2008-03-27 .. Бичигдсэн: өгүүллэг. .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясаглан, атаархал, шунал, хайр сэтгэл, цаг хугацаа хамтдаа амьдардаг байжээ. Гэтэл  нэгэн өдөр тэдний амьдарч байсан арал шатаж бүгд л амь амиа бодон ийш тийш зугтах болов. бүгд л энд тэндээс яаж ийж байгаад л завь олж түүндээ суун зугтаж эхлэв. харамсалтай нь хайр сэтгэлд огтхон ч завь олдсонгүй. хайр сэтгэл усанд живэх шахам сэлж байхдаа уйтгар гунигтай тааралджээ. 
                    Хайр: "Уйтгар гуниг минь чи надад туслаач дээ. би чиний завин дээр суугаад хамт явж болох уу? "
                   Уйтгар гуниг: "Уучилаарай. хайр сэтгэл минь би их гуниг...



Хайрын мөнгөн шагай

Бичсэн: Aagiisaa
05:53 , 2008-03-27 .. Бичигдсэн: өгүүллэг. .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ хорвоод миний хамгийн анх сайхныг нь мэдэрсэн улирал гэвэл намар. Газар дэлхий гандаж, сэрvvн унадагт нь би хэзээ ч дургvй байгаагvй. Алтан шаргал өмсгөлөө нөмөрсөн гайхам хорвоогийн гэгээн тунгалаг өнгийг хараад хэний ч сэтгэл нэгийг бодлогоширно. Vр жимс боловсорсон байгалийн цогц vзэсгэлэн, баян тансагийг бvрдvvлэх тэр л оргил vзэмж ганцхан намар л болдог. Тэр жилийн намар Ганбат маань хотод дээд сургуульд сурахаар болж, хуруу даран хоногоо тоолон яарч, харин би сэтгэлдээ хөнгөн гуниг тээх боллоо. Ганбатын уургаа хөндөлдvvлчихсэн адуу малдаа давхих нь эрэмгий авхаалжтай, сэтгэл бахдам х...



Бичсэн: Aagiisaa
05:58 , 2008-03-19 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

үнэн бүхэнг үгүйсгэж хайраа би нуудаг

үгүй бүхнийг бий болгож чамайг би санадаг

өөрөө өөрөөсөө урваж чамайг би өмөөрдөг

өөдгүй намарт дуртай гэж навчист хорогддог оо



Бичсэн: Aagiisaa
05:46 , 2008-03-19 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

сэтгэлээс сэмэрсэн бадгыг минь

хүнийх юм шиг саначихвал

сэмээрхэн хайрласан хайрыг минь

бусдынх юм шиг алдчихвал

зовлон даадгүй би чинь

нулимсаа нуухаа мартчихна

зоргоор тэгээд өөр бусдын хайранд

дэндүү ихээр дасчихна шүү.



чив чимээгүйн дунд би . . .

Бичсэн: Aagiisaa
03:16 , 2008-03-18 .. Бичигдсэн: бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Би дэндүү их дураараа зантай болохоор миний хажуугаас хүмүүс зугтаана. харин би ганцаардаж үлдэнэ. ямар нэг юмыг маш ихээр хүснэ гэхдээ бусдыг төвөгшөөнө. азгүйтэл бас дургүйцэлээр хань хийнэ. амраг сэтгэл хайр дурлалаас ганцаараа зугтаана. миний амьдралын дундаар хэн нэгний хайрын гол урсахад би дургүйлхэнэ. харин өөр голыг хүлээнэ. гэхдээ тэр гол миний зүрхэн дундуур урсахад би зугтаана. би бороонд дуртай. гэхдээ цасанд ч бас  . . .  би болзох дуртай гэвч миний хүсэх болзоо надад үл тохионо. би бодолд дарагдана. бусдыг хүлээж гэхдээ надад тэр болзоо  үл ирнэ. надаас зугтаана аль эсвэл би зуг...



{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зөвлөгөө
Хичээлүүд
Амралт чөлөөт цаг

Сүүлийн бичлэгүүд

Жишиг даалгавар 10-11-р анги
(гарчиггүй)
Өглөө бүр хэрхэн өнгөлөг сэрэх вэ?
дэлхийн 1-р дайны 20 өнгөт зураг
Үзэсгэлэнт газарууд
дэлхийн 1-р дайн
7-р анги түүх
Эдийн засаг-тест
хэрэглэгдэхүүн
ядуурал
Нийгэмин тест
Олон улсын байгууллага
14-17-р зууны Монгол
НАТО
Зөвлөгөө

Найзууд

budsuren Aagiisaa